Хуудсууд

2011-03-19

Электроник ч сонирхолтой юм аа

Компьютерийн инженер ч гэсэн электроникийг цухасхан сураад байгаадаа олзуурхаад байгаа. Цаана чинь "их бүтээн байгуулалт", "7000 инженер хэрэгтэй байна" гээд яриад байна. R&D (судалгаа) хийж үйлдвэржүүлэлтийг бий болгохын тулд инженерүүд маань өөрсдөө шинийг санаачилж, туршиж үзэх хэрэгтэй байна. Тэгээд орлого олохуйц шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлт бий болговол 7000 инженерийн нэг та 20 хүний ажлын байр бий болгож улс орноо хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж болох юм. Туршиж үзэхийн тулд харин инженер тал бүрийн мэдлэг туршлагатай байх хэрэгтэй гэж бодож байна.

Жишээ нь компьютерийн инженер Bluetooth шиг богино долгионы радио дамжуулах технологи хөгжүүллээ гэхэд радио долгион, тодорхой хэлбэлзэлийн долгион үүсгэх хэлхээ хйих тухай мэдэхгүй байвал нэг тиймэрхүү.

No comments:

Post a Comment