Хуудсууд

2009-11-28

Монгол хэл дээрх wikibook төслийг устгах гэж байна

wikibook төсөл нь wikipedia-гийн дүү төсөл бөгөөд хэрэглэгчдэд нээлттэй эх (дан ганц програм хангамж биш) дээр тулгуурласан ном хамтарч бичих боломж олгоно. Энэхүү төсөл нь дэлхийн олон хэл дээр байдаг ба амжилттай хэргэжиж олон ном бий болж хүн бүр үнэ төлбөргүй уншиж болно. Харин энэ төслийн Монгол хэл дээрх төсөл устгах гэж байна. Учир нь манайхнаас хэн ч юу ч бичиж эхлүүлэхгүй байжээ. М.Эрдэнэчимэг багшийн орчуулсан "Open Source" номын өмнөх үгийг уншиж байлаа. Тэнд энэ орчуулгаа mn.wikibooks.org сайтад тавинаа гэж байна, тэгэхээр нь гоё санаа төрөөд энэний өмнө бичсэн "Линүксийн цөмийн програмчлал" бичлэгээ бас тэнд тавиад аажим аажимаар ном болгьё гэж бодлоо. Тэгээд сайтанд бүртгүүлээд шинэ хуудас нээх гэсэн болсонгүйээ. Хэн ч ямарч өөрчлөлт гаргаж болохгүй юм байна. Учир нь энэ оны 4-р сарын байдлаар Монгол хэл дээрх төслийг хаахаар болсон байна. Бүгдээрээ энэ талаар хамтарч үгээ хэлж байгаад буцааж нээх хэрэгтэй байна. Бас чадах чинээгээрээ ном нэмж байх хэрэгтэй байна. Бид чинь бүхэл бүтэн нэг үндэстэн улс шүү дээ.

4 comments:

  1. хаачихсан юм шиг байна шүү.

    ReplyDelete
  2. Төслийн багийхан ямарч гомдомхой юм. Ямар ч гоё байлаа гэсэн хугацаа хэрэгтэй гэж бодоогүй юм байхдаа.

    ReplyDelete
  3. өө яасан харамсалтай юм бэ, ядаж энэ бичлэгийг одоо л харж байдаг.

    ReplyDelete
  4. bug submit хийчлээ... ккк

    https://bugzilla.wikimedia.org/show_bug.cgi?id=25665

    ReplyDelete